images

“Зөвлөлдөж шийдье” Үндэсний хорооны гишүүдийг шалгарууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-06


    Улсын их хурлын чуулган өнөөдөр хуралдаж “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” хуулийн төслийг эцэслэн баталлаа. УИХ-аас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолыг баталсан.  Уг тогтоолд Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны дагуу ажлын хэсгийг байгуулсан юм. Тэгвэл төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 4-ний өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, зарим УИХ-ын гишүүдийн зүгээс зөвлөлийн бүрэлдэхүүнд эмэгтэй төлөөллийг оролцуулах санал гаргаснаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм. Тус Байнгын хороо ажлын хэсгийн саналыг үндэслэн “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” Улсын их хурлын хуулийн төслийг боловсруулж, өчигдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.  Тус хуулийн төслийг батлах санал хураалтыг өнөөдөр явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь нь дэмжсэнээр тогтоол эцэслэн батлагджээ. Ингэснээр “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах бүрэлдэхүүний нэрс тодорсон байна. Үүнд:

 1/Отгондаваагийн Амартүвшин-  эдийн засагч          

 2/Гомбосүрэнгийн Галбадрах-  иргэний төлөөлөл зураг, хөдөлмөрийн багш 

 3/Хуягийн Ганбаатар-  арьс, ширэн эдлэлийн технологич, зөвлөх инженер                          

 4/Өлзийхутагийн Ганхуяг-  эдийн засагч                                 

 5/Цэвэгмидийн Мандхайхатан-  эрх зүйч

 6/Доржийн Моондой-  радио электроникийн инженер                                        

 7/Одонхүүгийн Мөнхсайхан-  судлаач     

 8/Банзрагчийн Отгонтөгс- иргэний төлөөлөл, эдийн засагч

 9/Лхагважавын Төр-Од- улс төрийн эдийн засагч, эрх зүйч                                                             

 10/Гэлэгпилийн Чулуунбаатар- ШУА-ийн академич                      

 11/Сүхбаатарын Эрдэнэбат- хөдөлмөрийн эдийн засагч тус тус орсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.