Азийн 240 сурагч өрсөлдөх физикийн олимпиадыг манай улс зохион байгуулна
Чихэнд чимэгтэй
2023-01-06
Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиад ирэх 5 дугаар сарын 22-30-ны хооронд манай улсад болохоор товлогдлоо. Энэ удаагийн олимпиадад Азийн 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцохоор бүртгүүлсэн байна. Иймээс Азийн физикийн олимпиадын шилжин явах тугийг манай улс зохион байгуулагч орны хувьд өнөөдөр авлаа. Энэ олимпиадыг хамгийн анх 2000 онд санаачилж, Индонез улс зохион байгуулж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.