images

Цэргийн алба хаагчдад барилгын мэргэжил олгох сургалт энэ сарын 16-наас эхэлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-06


    Цэргийн алба хаагчдад барилгын мэргэжил олгох сургалтыг энэ сарын 16-наас зохион байгуулахаар болжээ. Тус сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Батлан хамгаалахын сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Техник технологийн политехникийн коллеж”-ийн богино хугацааны сургалтын хөтөлбөрийн дагуу явуулах ажээ. Сургалт зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг, Техник, технологийн политехникийн коллежийн захирал Ц.Баярмаа болон албан тушаалтнууд, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн удирдлагууд уулзсан байна. Уулзалтаар хугацаат цэргийн алба хаагчдад барилгын өргөн мэргэжлийг олгох сургалтын үр дүн, гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажил болон өөрийн хүсэлтээр ахлагчийн албанд томилогдон барилгын мэргэжлийн ахлагчийн бүрэлдэхүүний нөхөн хангалтыг нэмэгдүүлж байгаа талаар товч танилцуулав. Мөн энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн Мод үржүүлгийн газарт ажиллах байнгын бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдад богино хугацааны ойжуулагчийн сургалт явуулж, цаашид үнэмлэх олгох саналыг дэвшүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.