images

Монголын багууд "Pubg mobile"-ын ДАШТ-д тусгай байр эзлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-09


    Цахим спортын "PUBG Mobile"-ийн дэлхийн аваргын тэмцээн Индонез улсын Жакарта хотод энэ сарын 6-наас 8-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манай улсыг төлөөлж “IHC Esports” болон “Godlike Stalwart” багууд өрсөлдөж, хоёул тусгай байранд оржээ. Энэ жилийн ДАШТ-ээр Туркийн “S2G Esports” баг тодорсон бол дэд аваргаар Балбын “DRS Gaming” баг, гуравдугаар байранд Бразилын “Alpha7 Esports” баг тус тус орсон байна. Сонирхуулахад, энэ тэмцээн нийт дөрвөн сая долларын шагналын сантай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.