images

Ц.Цогтбаатар дэлхийн шилдэг жүдочны шагналд нэр дэвшив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-12


     Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг "Judo Awards" шагналын "Оны шилдэг эрэгтэй тамирчин" номинацид манай улсаас жүдо бөхийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар нэр дэвшжээ. Уг шагналд Гүржийн Тато Григалашвили, Куба улсын Энди Гранда, Узбекистаны Давлат Бобонов, Японы тамирчин Хифүми Абэ нар өрсөлдөж байгаа аж. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ оны хоёрдугаар сарын 5-нд Парисын "Их дуулга" тэмцээний үеэр болох юм. Санал асуулга энэ сарын 12-31-ий хооронд болох бөгөөд жүдо бөх сонирхогчид IJF Judo Awards 2022 хаягаар нэвтэрч саналаа өгөх бололцоо нээлттэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.