images

Боловсролын салбарын 23 стандартыг хүчингүй болгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-12


     Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, шадар сайд С.Амарсайхан болон Стандартчилал хэмжилзүйн газрын удирдлагууд өчигдөр уулзалт хийжээ. Энэ үеэр мэргэжилтнүүд боловсролын салбарт мөрдөж байгаа стандартаас 23-ыг нь хүчингүй болгох шаардлагатай байгааг танилцуулсан байна. Засгийн газар Боловсролын багц хуулийн төсөлд стандартын шинэчлэл хийх зохицуулалт тусгаж өргөн бариад буй бөгөөд энэ төслийг хэлэлцэн баталсны дараа стандартуудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр талууд ярилцсан байна. Тэр дундаа сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлтэй холбоотой стандартыг шинээр боловсруулан батлуулж мөрдүүлэхийг чухалчилж байгаа аж. 

    Монгол улс анх удаа 1978 онд цэцэрлэгийн хүүхдийн модон тоглоомын стандартыг баталснаар боловсролын салбарт стандарт мөрдөж эхэлжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 156 стандартыг батлан хэрэгжүүлж байна. Үүний дийлэнх нь сургалтын хөтөлбөр, сурах бичигтэй холбоотой стандартууд байдаг байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.