images

Дарханы 38 сурагч БНСУ-ыг зорьжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-12


     Дархан-Уул аймаг дахь "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн 38 хүүхэд БНСУ-ыг зорьжээ. Тус аймаг болон Солонгосын Чусон их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд эдгээр сурагчид 10 хоногийн хугацаанд солонгос хэлний ярианы дадлага хийхээс гадна мэргэжил сонголт, их дээд сургуулийн бүтэц, хөтөлбөртэй танилцаж, тус улсад суралцах боломж, нөхцлүүдийн талаар мэдэж авах гэнэ. Мөн хоёр сургууль хамтран зургаан сар Монголд хэлний бэлтгэлд суугаад үлдсэн хугацаанд Солонгост түвшин харгалзахгүй солонгос хэл үргэлжлүүлэн сурангаа аялах нэг сарын, их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.