Монголын Хөлбөмбөгийн холбоо Сүхбаатар аймагт ажиллав
Чихэнд чимэгтэй
2023-01-12
Монголын Хөлбөмбөгийн холбооны ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж, тус спортыг хөгжүүлэх талаар аймгийн удирдлагууд, сургуулийн захирлуудтай уулзалт хийжээ. Уулзалтаар "Хөлбөмбөгийн холбооны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр”, “Нийтийн хөлбөмбөг” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж харилцан санал солилцсон бөгөөд аймгийн удирдлагуудад өмсгөл, бөмбөг, сургалтын хаалга бэлэглэлээ. Мөн аймгийн Биеийн тамир, спортын газрын хөлбөмбөгийн дасгалжуулагч Ц.Өсөхбаярын хөдөлмөр зүтгэлийг үнэлж, МХХ-ны “Гавьяаны одон”-гоор шагнасан байна. Ажлын хэсэг аймагт ажиллах хугацаандаа тус холбооны гишүүдэд сургалт зохион байгуулах, аймагт хөлбөмбөгийн спорт хэрхэн хөгжиж буй талаар нэвтрүүлгийн зураг авах зэрэг ажлуудыг хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.