images

Баянгол дүүргийн сурагчдыг усан спортоор хичээллүүлэх хөтөлбөр эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-13


     Баянгол дүүргийн 12 дугаар ангийн сурагчдын дунд усан спортын боловсрол олгох хоёр үе шаттай хөтөлбөрийг эхлүүллээ. Өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, хүүхдүүдийг ахлах сургуулиа төгсөхөд нь усанд сэлэлтийн анхан шатны мэдлэгтэй болгох зорилготой энэ ажлын нэгдүгээр шатны хөтөлбөрийн эхний ээлжинд 28, 40 дүгээр сургуулийн төгсөх ангийн 298 сурагч дүүргийн усан бассейнд, 77 дугаар сургуулийн 271 сурагч “Усан спорт сургалтын төв”-д энэ сарын турш хичээллэнэ. Ингэснээр ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ЕБС-иудын 2300 гаруй төгсөх ангийн сурагч усанд сэлэлтийн анхан шатны мэдлэгт суралцах юм. Харин ирэх 4 дүгээр сард эхлэх хоёрдугаар шатны сургалтад төгсөх 12 дугаар ангид шинээр элсэн орох 2000 гаруй сурагчийг шат дараатай хамруулахаар төлөвлөж байгаа аж. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.