Орон даяар дунд сургуулиудад англи хэлний цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-13
Нийслэлийн 10, орон нутгийн 28 дунд сургуулийн 30 мянган сурагчид зориулан “Pearson” англи хэлний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Эхний ээлжинд эдгээр сургуульд, цаашид улсын бүх сургуульд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Уг хөтөлбөрт дэвшилтэт дижитал интерактив сургалтын платформ ашиглаж, хамгийн сүүлийн үеийн сурах бичиг, видео болон аудио контентоор дамжуулан англи хэлний мэдлэгээ сайжруулах боломжийг сурагчдад олгох юм. Мөн үүгээр олон улсын жишгээр багш нарыг бүх чадварыг зэрэг хөгжүүлэхэд сурагчдыг чиглүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай болох зэрэг өргөн боломжууд нээгдэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.