Монголын аялал жуулчлалынхан Германы үзэсгэлэнд оролцов
Чихэнд чимэгтэй
2023-01-16
Энэ сарын 12-ноос 15-ны өдрүүдэд ХБНГУ-ын Штуттгарт хотноо олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болж өндөрлөлөө. “CMT Штуттгарт” нэрийн дор зохион байгуулагдсан уг үзэсгэлэнд 90 гаруй орон оролцсоноос зөвхөн манай улс “Түнш орон”-оор оролцсон байна. Түүнчлэн манай улсаас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол улсаас Герман улсад суугаа элчин сайд Б.Мандахбилэг, сайдын зөвлөх О.Одбаяр болон Монгол орны түүх соёл, язгуур урлаг, эрийн гурван наадмыг сурталчлах уран бүтээлчид, тамирчдын төлөөлөл оролцжээ. Уг үзэсгэлэнгээр дамжуулан аялагчид аялах орноо шууд сонгодог бөгөөд улс орон бүрийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдтэй танилцаж газар дээр нь гэрээ байгуулах боломжтой аж. Тухайлбал үзэсгэлэнг ойролцоогоор 300 мянган хүн үзэхээр захиалга өгдгөөс Герман болон Европын орнуудын иргэд аялах орны сонголт, аяллын маршрутаа эндээс хийдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.