Сургууль орчмын замын аюулгүй байдлыг хангахад Солонгос улс тусална
Чихэнд чимэгтэй
2023-01-16
Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнгөрсөн баасан гарагт БНСУ-ын “Койка” байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, НЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцсон байна. Манай улс БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Койка”-тай хамтран ерөнхий боловсролын сургууль орчмын замын аюулгүй байдлыг хангах болон түгжрэлийг бууруулахаар “School zone” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд хоёр талын дэмжлэг, хүчин чармайлтаар Улаанбаатар хотын сургуулийн бүсийг тодорхойлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулж, эхний суурь судалгаа хийх баг манай улсад ирсэн байна. Төслийн багийнхан сургуулийн орчинд 300 метрийн радиус доторх замын тэмдэг, тэмдэглэгээ, замын байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэх, сургуулийн сурагчдад зориулсан тээврийн үйлчилгээний шинэ менежментийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийхээр зорьж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.