images

Ховдын хакатон: 10 сая төгрөгийн төлөө өрсөлдөх 10 баг шалгарав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-16


     Энэ сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд "Инвест Ховд" хөрөнгө оруулалтын чуулган Ховд аймагт болохоор товлогдсон билээ. Уг чуулга уулзалтын хүрээнд тус аймагт шинээр эхлүүлэх эсвэл шинэчлэн хөгжүүлэх боломжтой бизнес шийдлийг эрэлхийлж хамтран хэрэгжүүлэх түншлэлийг үүсгэх зорилготой “Hack for Khovd” уралдаан зарлажээ. Нийслэл хотод болсон уралдааны эхний шатанд багууд хот төлөвлөлт ба хот тохижилт, аялал жуулчлал, ногоон бизнесийн шийдлүүдээр өрсөлдсөн байна. Хакатон гэгддэг энэхүү уралдаанд нийт 33 баг бүртгүүлснээс эхний шатанд 10 баг шалгарч төслөө танилцуулсан юм. Харин эцсийн шатанд шалгарсан гурван баг Ховд аймагт очиж, 10 сая төгрөгийн шагналын сангийн төлөө өрсөлдөнө. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.