images

Дархан хоттой танилцах хүүхдийн галт тэрэгний аялал баасан гараг бүр болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-16


     “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн Аялал жуулчлалын төвөөс долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд “Хүүхдийн галт тэрэгний аялал” хийж байна. Энэ аяллыг бүтэн жилийн турш хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд оны эхний аялал өнгөрсөн баасан гарагт болсон юм. Эхний аялалд 32 хүүхэд хамрагдаж Дархан хоттой танилцсан байна. Тус байгууллага долоо хоногт 1-2 галт тэргээр хүүхдийн аялал хийх буюу 32-64 хүүхдэд үйлчлэх ажээ. Аялал хоёр шөнө, нэг өдрийнх бөгөөд бүх насны хүүхэд хамрагдах боломжтой. Тодруулбал, 12-оос доош насны хүүхдүүд асран хамгаалагчтай, 12-оос дээш насны хүүхдүүд асран хамгаалагчгүй явна. Мөн 0-5 насны хүүхдүүд үнэ төлбөргүй явж болох ч зөвхөн өглөөний цай, өдрийн хоол өгнө гэдгийг анхаарах хэрэгтэй ажээ. Аяллын төлбөр 98 мянган төгрөг юм.  Үүнд хөтөч, өглөөний цай, өдрийн хоол, замын зардал багтжээ. Аяллын хөтөлбөрийг дор хавсаргав.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.