"Амар байна уу?" сар шинийн үзэсгэлэн худалдаа 20-нд эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-17
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр сар шиний бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдааг энэ сарын 20-ноос зохион байгуулахаар болжээ. Эхний байдлаар үзэсгэлэн худалдааны 15 байршлыг сонгоод байгаа бөгөөд нэг сарын хугацаанд явуулахаар төлөвлөсөн аж. Энэ худалдаа нь үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ихээхэн дэмжлэг болдог үйл ажиллагаа болох юм. XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн бар сарын шинийн нэгний өдөр ирэх хоёрдугаар сарын 21-нд тохионо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.