images

Сурагчдад зориулсан "Зориг" сангийн хөтөлбөр эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-17


    Улаанбаатар хотын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан "Junior Climate Leaders" (JCL) хөтөлбөр зарлагдаж, уг хөтөлбөрт хамрагдах 24 сурагч шалгарчээ. Хөтөлбөрийн нээлт өчигдөр болсон бөгөөд сурагчид дөрвөн сарын турш байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан, хамгаалахад шаардлагатай мэдлэг ойлголтыг олж авах, “Тогтвортой хөгжил”-ийн зорилтуудын талаар танин мэдэх, хувь хүний ур чадварт нь чиглэсэн сургалтад хамрагдаж өөрийгөө хөгжүүлэх, сонирхол нэгтэй хамт олноо олох боломжтой юм. "Junior Climate Leaders" хөтөлбөр нь энэ жил анх удаагаа хэрэгжиж байгаа бөгөөд "Зориг" сан, "Капитрон" банк хамтран зохион байгуулж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.