Нийслэлийн нийтийн тээвэрт 10 чиглэл нэмнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-18
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснууд нэмэгдэн ирж байгаа тул 13 чиглэлийг богино эргэлттэй болгож, 10 шинэ чиглэл нэмэхээр төлөвлөжээ. Тодруулбал, он гарснаас хойш нийслэлд 117 автобус шинээр ирсний 100-г нь аль чиглэлд явуулахаа тодорхой болгосон байна. Өнгөрсөн долоо хоногт 30 автобусыг зургаан чиглэлд хуваарилан үйлчилгээнд явуулж эхэлсэн бол энэ долоо хоногт дахин 30 автобус үйлчилгээнд явахад бэлэн болох ажээ. Шинээр ирсэн автобуснуудыг улсын өмчийн буюу "Зорчигч тээвэр 3" ОНӨААТҮГ, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-т хуваарилж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.