images

Монголд болох Азийн физикийн олимпиадад 30 улс оролцоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-18


     Азийн физикийн 23 дахь удаагийн олимпиадыг зохион байгуулах бэлтгэл ажил өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Уг олимпиад ирэх 5 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд манай улсад болох бөгөөд 30 гаруй улсын 240 орчим сурагч, 60 гаруй чиглүүлэгч багш оролцох юм. Иймээс ЕБС-ийн физикийн багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтыг томоохон их, дээд сургуулийн багш нар удирдан явуулж, олимпиадын бэлтгэл хийж эхэлсэн байна. Азийн физикийн олимпиадад нэг улсаас 10 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг оролцдог ажээ. Харин зохион байгуулагч орон хоёр баг бүрдүүлэх эрхтэй. Тэгвэл өнөөдрийн байдлаар физикийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эхний дөрвөн сурагчийг сорилын үр дүнгээр шалгаруулаад байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.