Орон нутагт багшлах хүсэлтэй залуучуудыг бүртгэж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-01-18
“Teach for Mongolia” хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн элсэлт эхэллээ. “Teach for Mongolia” нь нийгэмд үйлчлэх ТББ бөгөөд багшаар ажиллах хүсэлтэй залуучуудыг 2022 оноос сонгон шалгаруулж хөтөлбөрт хамруулж эхэлжээ. Боловсролын тэгш бус байдлыг бууруулах зорилготой уг хөтөлбөрт өнгөрсөн онд 16 залуу шалгарч, долоон аймгийн найман суманд хуваарилагдан ажиллаж байгаа аж. Эдгээр залуус 4-6 долоо хоногийн турш багшийн арга зүйн эрчимжүүлсэн сургалтад хамрагдаж, орон нутагт хоёр жилийн хугацаанд багшлахаар болсон юм. Мөн уг залуучуудад олон давуу талыг олгож байгаа бөгөөд сар бүр хувь хүний хөгжлийн сургалтад хамруулж, багш мэргэжлээр хөрвөх хөтөлбөрт үнэгүй суралцуулах гэнэ. Түүнчлэн хөтөлбөрөө амжилттай дуусгасан тохиолдолд дотоод, гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцуулах, бакалаврын зэрэг олгох юм. Энэ жилийн сонгон шалгаруулалт гуравдугаар сарыг дуустал үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.