Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Чихэнд чимэгтэй
2023-01-19
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өчигдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлжээ. Хуулийн төсөл нь зургаан бүлэг, 12 зүйлтэй бөгөөд цахим сүлжээ ашиглан залилсан, хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төрд халдсан хүүхдийн бие махбодь, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан мэдээллийг зөрчилтэй контентод хамаарах мэдээлэлд тооцохоор тусгажээ. Түүнчлэн хувь хүн буюу тодорхой бүлгийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан зэрэг мэдээлэл нь зөрчилтэй контентод хамааруулахаар тусгасан байна. Мөн эдгээр зөрчлийн талаарх хүсэлтийг хувь хүн, хуулийн этгээд, хуульд заасан эрх бүхий байгууллагаас Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж хүлээн авч, 72 цагийн дотор хянан шийдвэрлэх, эсхүл харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлэх заалт оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.