НӨАТ: Хоёр сүпер азтан 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
Чихэнд чимэгтэй
2023-01-19
Өнгөрсөн оны 12 дугаар сард иргэдийн хийсэн худалдан авалтын төлбөрийн баримтуудыг оруулсан НӨАТ-ын сугалааны тохирол өчигдөр явагдаж дууслаа. Энэ удаагийн тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу явагдсан бөгөөд улсын хэмжээнд 39038851 баримт системд бүртгэгдсэнээс 39268 азтан тодорчээ. Үүнээс найман орон таарсан хоёр сүпер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна. Сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.