images

Хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид Ховдод чуулж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-20


     Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт хөрөнгө оруулалт татах, чадварлаг хүний нөөц бүрдүүлэх, эдийн засгийн шинэ шийдэл, боломжуудыг санал болгох зорилготой "Invest Khovd" хөрөнгө оруулалтын форум хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганы үеэр "Ховдод үйлдвэрлэв" үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, банк санхүү, уул уурхай, барилга, дэд бүтэц, хүнс, хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа юм. Энэ үзэсгэлэн худалдаанд орон нутагт хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой аж ахуй нэгжүүд мөн оролцож байгаагаараа онцлог ажээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 25-нд дуусна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.