Улсын аварга шалгаруулах спорт авиралтын тэмцээний шилдгүүд тодорлоо
Чихэнд чимэгтэй
2023-01-20
“UNC-2023” буюу спортын 15 холбоо хамтран хийсэн улсын аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдөр Монголын уулчдын үндэсний холбоо спорт авиралтын аваргуудаа тодрууллаа. Тус тэмцээний 13 төрөлд нийт 87 тамирчин өрсөлдөж "Сутайн бор” клубийн тамирчид үнэмлэхүй ялалт байгуулжээ. Тэд нийт долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөөн эрэгтэйчүүдийн 16-17 насны тамирчдын дунд болж “Сутайн бор” клубийн тамирчин С.Итгэл Б.Батчулуунаас 22 дойлоор түрүүлсэн байна. Харин С.Итгэлээс 88 дойлоор хоцорсон Увс аймгийн тамирчин Б.Мөнхбаатар хүрэл медаль хүртлээ. Холбоодын нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр "UNC" сангаас 15 сая төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилтээ тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.