Монгол улсыг "Их долоо"-гийн хуралд оролцохыг урив
Чихэнд чимэгтэй
2023-01-20
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өчигдөр Японы "Олон улсын хамтын ажиллагааны байгууллага" /ЖАЙКА/-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничитэй уулзлаа. Уулзалтын үеэр "ЖАЙКА"-гийн зүгээс энэ оны 4 дүгээр сард Японы Саппоро хотод болох "Их долоо"-гийн бүлгийн хуралд Улаанбаатар хотыг оролцохыг урив. Тус хурлын үеэр “Саппорогийн цаг уур, байгаль орчны үзэсгэлэн” болох аж. Мөн энэ үзэсгэлэнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах хүсэлтээ байгаагаа илэрхийлжээ. Улмаар талууд нийслэлд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой ажлуудын талаар санал солилцсон байна. Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийх гурван багц төсөлд техник эдийн засгийн үнэлгээ хийж дуусахыг хүлээж буй тул энэ ажлыг эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Үүнд, Саппоро, Баянбүрдийн уулзварыг олон түвшний уулзвар болгох, Ажилчдын гудамжинд гүүрэн гарц барих зэрэг төсөл багтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.