Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай хүүхэд хамгааллын төсөлд хамтарна
Чихэнд чимэгтэй
2023-01-20
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагатай “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” хоёр дахь төслийн хүрээнд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Төслийг өчигдөр буюу 1 дүгээр сарын 19-нөөс ирэх жилийн 6 дугаар сар хүртэл хэрэгжүүлэхээр болсон байна. Энэ хамтын ажиллагаагаар хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажлын албаныг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, зорилтот хүүхэдтэй ажиллах нөхөн сэргээх тусламж үйлчилгээний арга зүйг боловсруулан турших болон цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах зэрэг мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.