Өнөөдөр УИХ намрын ээлжит чуулганаа хаана
Чихэнд чимэгтэй
2023-01-20
Улсын их хурлын намрын ээлжит чуулган өнөөдөр хаалтаа хийх бөгөөд 11 хуулийн төслийг эцэслэн батлах юм. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн тухай шинэчилсэн найруулга, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах зэрэг хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэх юм. Мөн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийж, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дэх төрийн оролцоог хялбаршуулахын тулд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг танилцуулж хурлыг хаана.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.