images

Гурван сумын эмнэлгийн ажилчид ГССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-20


     Гэмтэл согог судлалын үндэсний төвд орон нутгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудын баг энэ сарын 18-ны өдөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлтэй холбоотой уулзалт хийж, лавлагаа шатлалын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Өнгөрсөн оны 12 дугаар сард эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын уулзалтаар ГССҮТ-өөс санхүүжилтийн шинэ тогтолцооны арга туршлагаа хуваалцаж, “Сайн туршлагын жишиг төв”-ийг танилцуулж байсан. Тэгвэл тус уулзалтад Дорноговь аймгийн Зам-Үүд, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд оролцож, гүйцэтгэлийн санхүүжилт болон тусламж үйлчилгээний талаар санал бодлоо солилцжээ. Түүнчлэн орон нутгийн болон бусад эрүүл мэндийн байгууллагаас ГССҮТ-д хандаж, эмнэлгийн хагас бие даасан тогтолцоо болон гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар туршлага судалж эхэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.