Авто замын хучилтын технологийг сайжруулахад Япон улс туслав
Чихэнд чимэгтэй
2023-01-20
Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийн үр дүнгийн семинар өнөөдөр боллоо. Уг төсөл 2019 онд эхэлсэн бөгөөд ирэх 2 дугаар сард дуусах юм. Төслийн хүрээнд хийсэн ажлуудыг дурдвал, 2021 онд асфальтбетон хучилт, дугуйн мөрний ховил тодорхойлох туршилтын стандартыг боловсруулж батлуулснаас гадна цементбетон хучилтын зөвлөмжийн төсөл боловсруулжээ. Мөн Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын лабораторид 30 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлж, мэргэжилтнүүдэд сургалт хийсэн байна. Улмаар загвар төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай материалын туршилт хийж, үр дүнг нь эрдэм шинжилгээний өгүүлэл болгон нийтлүүлжээ. Түүнчлэн манай улсын авто замд түгээмэл тохиолддог зам хагарах, дугуйн мөрний ховил эвдрэх зэргийг бууруулах загвар төслийг 2021 онд Налайх-Чойрын замд, 2022 онд нийслэлийн замд тус тус хэрэгжүүлсэн аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.