images

"Монголын сайхан бичигтэн" уралдаанд оролцогсдын хамгийн ахмад нь 100 настай

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-23


      “Монголын сайхан бичигтэн” улсын 26 дугаар уралдааны шилдгүүдийг шалгаруулах ёслол өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Тус уралдааныг МОНЦАМЭ агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаа долоон ангилалд 21 аймгийн 1100 гаруй иргэн оролцжээ. Уралдаанд оролцогчдын хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, 100 настай С.Жигмэдсүрэн байсан бол хамгийн бага нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 131 дүгээр сургуулийн 2а ангийн сурагч Ж.Ундрал байсан аж. Уралдааны шилдэг бүтээлүүд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнд тавигдах бөгөөд  шилдэг оролцогчид "Хүмүүн бичиг" сониныг бүтэн жил үнэгүй захиалах эрхийн эзэн болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.