images

Энхийг сахиулагчдад төрийн одон медаль гардуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-23


     Өмнөд Судан улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 21 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн билээ. Тэгвэл үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн алба хаагчдыг Батлан хамгаалах салбарын шагнал болон төрийн одон, медалиар шагнаж урамшуулжээ. Тухайлбал, Цэргийн гавьяаны одонгоор UNMISS ажиллагааны Хүчний штабын удирдах албан тушаалд үүрэг гүйцэтгэсэн хурандаа О.Нацагдорж нарын зургаан алба хаагчийг, Цэргийн хүндэт медалиар дэд хурандаа Н.Гэрэлбадрах нарын 17 алба хаагчийг, Энхийн төлөө медалиар энхийг сахиулах ажиллагаанд анх удаагаа оролцож, томилгоот үүргээ амжилттай биелүүлж буй ахмад Б.Хишигсүрэн, ахлах ахлагч Г.Октябрь, дэд ахлагч П.Мөнхсаран нарын 417 алба хаагчийг шагналаа.

    Монгол улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд 2002 оноос эхлэн оролцож эхэлснээс хойш өдгөө давхардсан тоогоор 21000 орчим цэргийн алба хаагч, түүний дотор 1000 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.