images

"Microsoft" хиймэл оюун ухааны компанид 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-23


     "Microsoft" компани "ChatGPT платформыг бүтээгч "OpenAI" хэмээх хиймэл оюун ухааны компанид 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. "OpenAI" нь янз бүрийн даалгаварт суралцаж, яруу найраг бичих, хиймэл оюун ухаанаар өөрийн хүссэн хэлбэрээр чатботоор бусадтай харилцах боломжтой программ хангамж бөгөөд өнгөрсөн сард бүтээгдэхүүнээ танилцуулсан цагаас олны талархлыг хүлээж, салбарын мэргэжилтнүүдийн анхаарлыг татаад байгаа юм. "Microsoft" болон бусад жижиг худалдааны компаниуд "OpenAI"-ийг нийтдээ 29 тэрбум ам.доллараар үнэлэхүйц хөрөнгө оруулалт хийхээр ярилцаж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээлж байна. Мөн "Microsoft" оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл "OpenAI"-ийн ашгийн 75 хувийг авах нь гэрээний нэг хэсэг гэжээ. Харин "OpenAI" компани энэ хөрөнгө оруулалтыг программ хангамжаа хөгжүүлж, өргөжүүлэх, "Microsoft"-ын бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулахад ашиглах аж. Үүний дараа "Microsoft" компани болон бусад хөрөнгө оруулагчид тус компанийн 49 хувийг эзэмших боломж нээгдэж байгаа аж. "Microsoft" компани өмнө нь буюу 2019 онд "OpenAI" компанид нэг тэрбум ам.долларын санхүүжилт олгосон бөгөөд энэ онд нэмж буй хөрөнгө оруулалтыг Office болон цахим шуудангийн программ хангамжийн бүтээгдэхүүнд оруулахаар болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.