Цагдаагийн ахмад Б.Мөнгөнтуяа гүйлт болон лазер буу хосолсон тэмцээнд түрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-01-23
Холбоодын нэгдсэн УАШТ-ий "Laser-run" төрлийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр болж өндөрлөлөө. Энэ нь манай улсад шинээр хөгжиж буй спорт бөгөөд гүйлт болон лазер буу хосолсон төрөл юм. Тус тэмцээний насанд хүрэгчид болон элит ангилалд 24 эмэгтэй, 55 эрэгтэй тамирчин өрсөлдөж, аваргаа тодруулсан байна. Эмэгтэйчүүдийн элит ангилалд Мөрдөн байцаах албаны цагдаагийн ахмад, ОУХМ Б.Мөнгөнтуяа амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн бол ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны ахлах дэслэгч, буудлагын ОУХМ Т.Баярцэцэг, Хилийн цэргийн 0303 ангийн дэслэгч Б.Батчимэг нар удаалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.