Дархан: Шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн болов
Чихэнд чимэгтэй
2023-01-24
Дархан хотын цомын аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг "Болд" сангийн нэрэмжит болгон найм дахь жилдээ явуулж байгаа бөгөөд энэ удаа Дархан-Уул аймгийн хоккейн холбоо хамтран зохион байгуулсан байна.Тэмцээнд нийт долоон багийн 110 гаруй тамирчин оролцож, олон улсын хэмжээний мастер тав, спортын мастер 25, АНУ-ын гурван тамирчин өрсөлдсөн юм. Тэмцээний шилдгүүд энэ сарын 22-ны өдөр шагналаа гардаж авчээ. Тэргүүн байранд И.Очирбат ахлагчтай "Дархан" баг, дэд байранд Г.Мөнхтулга ахлагчтай Бугант тосгоны "Болдтөмөр" баг, гуравдугаар байранд Болд ахлагчтай “ДДЦС” ТӨХК-ийн "Эрчим" баг шалгарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.