Слав судлаач монголчууд Чех улсад сургалтад суух бололцоотой
Чихэнд чимэгтэй
2023-01-24
Чех улсын боловсрол, залуучууд, биеийн тамирын яамнаас чех хэл соёлыг сонирхон судалдаг оюутан төгсөгч, багш ажилчдыг дэмжих зорилгоор Слав судлалын зуны сургалтын хөтөлбөрийг зарлажээ. Уг сургалтыг жил бүрийн 7-9 дүгээр саруудад зохион байгуулдаг бөгөөд хичээлийн агуулгаас хамааран 3-4 долоо хоног үргэлжилдэг аж. Тэнцсэн суралцагчид сургалтын төлбөр болон дотуур байр, зуны сургалтын хүрээнд зохион байгуулагдах соёлын арга хэмжээ болон аялалд үнэгүй хамрагдах эрхтэй болно. Харин тээврийн зардал, виз олголттой холбоотой зардлууд, даатгал зэргийг өөрөө хариуцаж төлөх гэнэ. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтийг ирэх сарын 24-ныг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт хүлээж авна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.