Зэвсэгт хүчний анги гар урлалын үзэсгэлэн гаргав
Чихэнд чимэгтэй
2023-01-24
Зэвсэгт хүчний 340 дүгээр анги энэ онд зохион байгуулах соёл урлаг, олон нийтийн ажлынхаа хүрээнд гар урлалын бүтээгдэхүүн урлаж, үзэсгэлэн гаргажээ. Уг үзэсгэлэнд нэхмэл, зураг, зүймэл урлал мөн уран сайхны аргаар сийлбэрлэх, давтах, цутгах, хөөмөлдөх, модны сийлбэр, арьс, шир, ноос, металл, чулуу болон байгалийн материалыг боловсруулан урлах, дэрс болон бусад ургамлаар сүлжих, гоёлын зүүлтүүд хийх, тор нэхэх, үндэсний хувцас болон гоёл чимэглэл зэрэг төрлөөр нийт 150 гаруй бүтээлийг дэлгэсэн байна. Мөн зэвсэгт хүчний алба хаагчид өөрийн бүтээлийг урлаж байгаа үе шатуудыг танилцуулсан гэрэл зургийг ангийн нийт бие бүрэлдэхүүндээ харуулсан байна. Үзэсгэлэнд орон сууц ашиглалтын албаны ажилтан Г.Ёлкабаяр оёдлын цахим сургалтад хамрагдаж биеийн тамирын хослол, лоовууз малгай, хүүхдийн майк, охидын даашинз, цамц, тэмээний ноосон утас, ноос, ноолууран эдлэлээр оролцсон бол материал техникийн хангалтын салбарын тээврийн салааны жолооч Б.Амгаланбаатар "Арван хоёр жилтэй цацал" сийлбэр, “Хорол” монгол ардын наадгай, чөмөгний ясан домбо, далны ясан сийлбэр, манан хөөрөг, монгол, хасаг тулга зэрэг бүтээлүүдийг үзэсгэлэнд зориулан хийсэн байна. Мөн тус ангийн алба хаагчид монгол уламжлалт оньсон тоглоом, наадгай болон бусад бүтээлийн дээжээсээ хугацаат цэргийн алба хаагчдын Соёл, амралтын танхимд дурсгал болгон хадгалуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.