Эрүүл мэндийн хөгжлийн төв донорын эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээг шинэчиллээ
Чихэнд чимэгтэй
2023-01-25
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, донор эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулжээ. Тус гэрээгээр амьгүй донор буюу тархины үхжилттэй донороос эрхтэн, эд шилжүүлэн суулгах эмчилгээ хийж ажээ. 2019 онд энэ гэрээгээр анх Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Халдварт өвчин судлалын төв, Гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байжээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд 250 донороос 33 хүнд бөөр, 22 хүнд элэг, 150 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгаж байсан аж. Ингэснээр 55 хүний амь насыг аварч, 150 гаруй хүний амьдралын чанарыг дээшлүүлсэн байна. Энэ жил шинээр Хоёрдугаар эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Дарханы нэгдсэн эмнэлэг, Өвөрхангай аймгийн БОЭТ-тэй хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.