images

2023 онд барилгын салбарт жендерийн тэгш байдалд анхаарна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-25


     Барилга, хот байгуулалт яамны дэргэдэх жендерийн орон тооны бус салбар зөвлөл энэ даваа гарагт хуралджээ. Хуралдаанаар өнгөрсөн онд төлөвлөн хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний тайланг танилцуулж, энэ онд хэрэгжүүлэх төлөвлөгөө төслүүдээ хэлэлцсэн байна. Энэ онд тус байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажилчдын эрүүл мэндийг сайжруулах, тогтмол үзлэг шинжилгээнд хамруулах ажлуудыг хийхээс гадна хүний нөөцийн үйл ажиллагааг жендерийн мэдрэмжтэй хөгжүүлэх, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүг багасгах чиглэлээр арга хэмжээ явуулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийн орчин нөхцөл бүрдүүлэх зэрэгт онцгойлон анхаарч, төлөвлөгөөндөө тусгажээ. Түүнчлэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд эрх зүй, бодлогын орчныг жендерийн мэдрэмжтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан хөгжүүлэх, барилга байгууламжийн норм ба дүрэм, стандартын хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж, холбогдох арга хэмжээ авахад хамтран ажиллах ажээ. Тус байгууллага өнгөрсөн онд барилгын салбарт жендерийн тэгш байдлыг хангахтай холбоотой 32 арга хэмжээ хэрэгжүүлсэн нь  94.6 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.