Ардын жүжигчин А.Долгор Лондонд дуулав
Чихэнд чимэгтэй
2023-01-25
Монгол улс НҮБ-д элссэний дараа 1963 оны 1 дүгээр сарын 23-нд Их Британи улстай дипломат харилцаа тогтоож байв. Улмаар тус улс манай улстай дипломат харилцаа тогтоосон Өрнөдийн анхны улс болж байсан бөгөөд хоёр улсын найрамдалт харилцааны 60 жилийн ой энэ онд болж буйг тохиолдуулан Лондон хотноо өнгөрөгч даваа гарагт хүндэтгэлийн хүлээн авалт хийжээ. Энэ үеэр ойд зориулсан шуудангийн маркийн нээлт, Британид уран бүтээлээ туурвиж буй Монголын зураач, гэрэл зурагчдын шилдэг бүтээлийн үзэсгэлэн болжээ. Хүндэтгэлийн тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, залуу дуучид монгол ардын болон орчин үеийн урлаг, сонгодог урлагийн дээжээс толилуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.