Эмэгтэй боксчид өнөөдөр Азийн аваргын төлөө тулалдана
Чихэнд чимэгтэй
2023-01-25
Тайланд улсын Бангкок хотод “U22” хүртэлх насны боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай эмэгтэй боксчид аваргын алтан медалийн төлөөх тулаанаа хийх аж. Эхний тулааныг 57 килограммын жинд манай улсын тамирчин Б.Золжаргал Узбекистаны тамирчинтай хийх бол 60-д Т.Номин-Эрдэнэ Тайландын, 63-д Г.Бадмаараг мөн Тайландын, 66-д М.Цэцэгдарь Узбекистаны боксчинтой тус тус тулалдах юм. Тулаан Монголын цагаар 15 цагт эхэлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.