images

Их Британи хүлэмжийн хийн арилжааны тогтолцоог Монголд нэвтрүүлэх хүсэлтэй

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-26


     Монгол, Их Британийн харилцааны 60 жилийн ойгоор хийж буй айлчлалын хүрээнд Шадар сайд С.Амарсайхан Лондон хотын Хөрөнгийн биржид зочилж, биржийн хувьцаа, тогтмол орлоготой санхүүгийн хэрэгсэл, анхдагч зах зээлийн асуудал хариуцсан захирал Чарли Уокер, олон улсын бизнес хөгжлийн газрын захирал Том Аттенборотой уулзлаа. Уулзалтын үеэр Монгол улсын санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, Лондоны хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн байгуулах шинэ хотын бүтээн байгуулалтын төсөлд хөрөнгө оруулалт татах боломжийн талаар санал солилцжээ. Мөн талууд хөрөнгийн биржүүд хооронд тогтоосон хамтын ажиллагааг өргөжүүлэх, давхар бүртгэлийн үйл ажиллагааг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв. Ингэхийн тулд төрийн өмчит компаниудыг хувьчлах, банк, санхүүгийн байгууллагууд, бусад төслүүдэд хөрөнгө татах нөхцлийг бүрдүүлж Монгол улсын хөрөнгийн зах зээлийн багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг онцолжээ. Түүнчлэн Лондоны хөрөнгийн биржээс 2023 оны 6 дугаар сард хийх арга хэмжээндээ Монголын холбогдох байгууллагуудыг оролцуулж бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах, улмаар манай улсад хүлэмжийн хийн арилжааны тогтолцоог нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.