Зураач Ж.Саруулбуян Үндэсний төв архивд хувийн архиваа хандивлалаа
Чихэнд чимэгтэй
2023-01-26
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, зураач Ж.Саруулбуян хувийн архиваа Үндэсний төв архивд өчигдөр хандивлалаа. Тэрбээр 1946-2022 оны үеийн 11570 ширхэг цаасан суурьтай баримт бичиг, 57 нэр төрлийн 170 ширхэг гэрэл зургаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулсан байна. Уг хөмрөгийг хүлээн авах ёслолын арга хэмжээнд хүндэт зочдоор ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж, СГЗ яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Хэл бичгийн ухааны доктор Ү.Хүрэлбаатар, Ардын жүжигчин нэвтрүүлэгч Г.Равдан нар оролцжээ. Ж.Саруулбуян нь ажил хөдөлмөрийн гараагаа 1981 оноос Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд уран сайхны редактораар эхлүүлж, Монголын үндэсний галерейн захирал, нийслэлийн төв хэвлэл "Улаанбаатар таймс" сонины ерөнхий эрхлэгч, Монголын Үндэсний түүхийн музейн захирал, Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний хэлтсийн эрхлэгч зэрэг албыг тасралтгүй 40 гаруй жил хашсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.