Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголын эдийн засгийг үргэлжлүүлэн дэмжинэ
Чихэнд чимэгтэй
2023-01-26
Монгол, Их Британи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор шадар сайд С.Амарсайхан Лондон айлчлал хийж байна. Тэрбээр ЕСБХБ-ний ерөнхийлөгч Одил Рено, дэд ерөнхийлөгч Марк Боуман нартай өчигдөр уулзлаа. Энэ үеэр Монголын эдийн засаг, санхүүгийн зах зээлд гарсан өөрчлөлт, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, тус банктай хамтран хэрэгжүүлж буй болон ойрын хугацаанд шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийн талаар ярилцжээ. ЕСБХБ-ны талаас манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх бүтээн байгуулалтын төслүүдийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна. Улмаар дунд хугацааны хамтын ажиллагааны баримт бичгийг яаралтай эцэслэн байгуулах нь зүйтэй гэжээ. Мөн шадар сайд тус банкны “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зуржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.