Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгож эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-01-30
Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ажлын байр шинээр бий болгох, хадгалах, өргөтгөх зорилгоор нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдэд зээл олгож эхэллээ. Уг зээл нь жилийн 4.4-8.8 хувь хүртэлх хүүтэй бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдад 10 сая хүртэл төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэнд 25 сая хүртэл төгрөг, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 50 сая хүртэл төгрөгийг 36 сарын хугацаатайгаар олгох аж. Зээлд хамрагдахыг хүссэн иргэд өөрийн харьяа аймаг, дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах хэрэгтэй ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.