"Монгол Арт" нүүдлийн үзэсгэлэн Дарханд нээлтээ хийнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-30
"Монгол Арт" галерей өнөөдөр нүүдлийн үзэсгэлэнгээ Дархан-Уул аймгийн музейд гаргахаар болжээ. Тус галерей 2023 оны анхны энэ үзэсгэлэнгээ нэгдүгээр сарын 26-наас 28-ны өдрүүдэд Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт гаргасан юм. Үзэсгэлэнгээр “Монгол Арт Рөүд” төслөөс өнгөрсөн онд Санкт-Петербург хотод хийсэн судалбар зургийн аяллын баримтат нэвтрүүлэг, МУУГЗ С.Дондог зураачийн 85 насны ойд зориулан бэлтгэсэн хөрөг баримтат нэвтрүүлгийг толилуулж байгаа аж. "Монгол Арт" Галерей оны анхны нүүдлийн үзэсгэлэнгээ Эрдэнэт, Дархан-Уул аймгуудад гаргасан нь энэ бөгөөд цаашид хамтран ажилладаг 10 гаруй уран бүтээлчийн 30 гаруй уран зургийг олны хүртээл болгох гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.