images

Японд ажиллах иргэдэд зориулсан өдөрлөг болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-31


    Япон улсын Хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газраас тус улсад ажиллах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулсан хөдөлмөрийн яармагийг ирэх сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус өдөрлөг онлайнаар зохиогдох бөгөөд энэ үеэр “Тусгай ур чадвартай ажилтан”-ы талаар мэдээлэл өгч танилцуулахаас гадна ажиллах хүч авах хүсэлтэй байгаа Японы аж ахуйн нэгж, байгууллагууд нээлттэй ажлын байрныхаа талаар мэдээлэл хийх юм. Тухайлбал, асрахуй, барилгын цэвэрлэгээний менежмент, аж үйлдвэрийн машины үйлдвэрлэл, цахилгаан электроник мэдээллийн үйлчилгээ, хөлөг онгоц ба хөлөг онгоцны эд ангийн үйлдвэрлэл, нисэхийн засвар үйлчилгээ, зочид буудлын үйлчилгээ, хөдөө аж ахуй, загасны аж ахуй, хүнсний бүтээгдхүүний үйлдвэрлэл, нийтийн хоолны үйлчилгээ зэрэг 14 төрлийн ажлын байрнаас сонголтоо хийх боломжийг олгох аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.