images

“Миний монгол” цагаан сарын үзэсгэлэн ирэх сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-31


     Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Миний Монгол” цагаан сарын үзэсгэлэн худалдааг "Хүннү молл"-ын экспо танхимд зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-наас ирэх сарын 19-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар “Төрийн банк”, зохион байгуулагчаар "Глобал ивэнт" компани, дэмжигч байгууллагаар Жижиг, дунд үйлдвэрийн газар ажиллаж байгаа аж. Мөн хот хөдөөгийн нийт 150 аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид 10000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Үзэсгэлэн худалдаагаар жижиг, дунд бизнес эрхлэгчид харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудын хоорондын шууд холбоог үүсгэх, бизнесийн цар хүрээг тэлэх зорилготой ажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.