Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл маргааш эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-31
Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж Төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар тусгасан билээ. Иймд Төрийн албаны зөвлөлөөс энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрвөн удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлосон юм. Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэл маргааш эхэлж, гуравдугаар сарын 1-нийг хүртэл цахимаар явагдахаар болсон байна. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд төрийн албаны шалгалтыг хүндрэл чирэгдэлгүй, шуурхай, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулж, сонгон шалгаруулах асуудлаар Төрийн албаны зөвлөл энэ сарын 25-ны өдөр хуралдаж “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталж, гуравдугаар сарын 31-нээс эхлэн дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.