images

Батлан хамгаалахын их сургуулийн сонсогчид 240 хүнд амьдрал бэлэглэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-31


     Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн сонсогч оюутнууд энэ сарын 30-ны өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс явуулж буй "Бусдадаа амьдрал бэлэглэе" сайн үйлсийн аянд оролцож, цусаа хандивлажээ. Уг аянд ҮБХИС-ийн Эрүүл мэндийн төвийн эмч сонсогчдын биеийн байдал, эрүүл мэндэд хяналт тавьж ажилласан бөгөөд 50 гаруй сонсогч хамрагдсан байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сонсогчдод талархал илэрхийлж "Та бүхний хандивласан цус 240 хүний амь насыг аварч байна" хэмээн уламжилжээ. Мөн тус төвд ирэх сарын 3-нд “Сэтгэлийн 1000 донор” сайн үйлсийн аян зохион байгуулна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.