Зөвлөлдөх санал асуулгын эхний үе нууц хэлбэрээр явагдана
Чихэнд чимэгтэй
2023-01-31
Монгол Улсад 2017 оноос “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль хэрэгжиж, иргэдийн санал бодлыг сонсож эхэлсэн бөгөөд “Зөвлөлдөж шийдье” санал асуулгын эхний үе одоо үргэлжилж байгаа билээ. Энэ үед санал асуулгын асуултыг яагаад нууцалж байгаа талаар энэ ажлыг хариуцсан Ажлын албаны гишүүн Ц.Товуусүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр “Ард иргэдийн саналыг хөндлөнгийн нөлөө оруулахгүйгээр, яг өөрийнх нь үзэл бодлоор авахын тулд асуултуудыг зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатанд оролцогчдод урьдчилан мэдэгдэлгүйгээр асуудаг” гэсэн юм. Учир нь санамсаргүй түүвэр цөөн учир нийт олонлогийг төлөөлж чадахгүй. Иймд оролцогчийг ямар нэг бэлтгэлгүй байхад нь асууснаар илүү бодитой үр дүн гарах ажээ. Харин санал асуулгын хоёрдугаар үе шатанд эхний үеийн оролцогчдийн тал хувийг эх орны өнцөг булан бүрээс Улаанбаатарт цуглуулна. Ингээд тэдэнд мэдээлэл өгч 15-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй жижиг бүлэг болгон хувааж, эргэцүүлэн тунгаах боломж олгох юм. Үүний дараа тэдний саналыг авна. Улмаар нэг, хоёрдугаар шатны санал асуулгын дүнг харьцуулж иргэдийн үзэл бодол хэрхэн өөрчлөгдөж буйд дүн шинжилгээ хийж, санал асуулгын үр дүн гарах ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.