images

Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-01-31


     Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг өчигдрөөс эхлүүллээ. Уг сургалт нь гуравдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд мэргэжилтнүүдэд  уул уурхай, байгаль орчны нөхөн сэргээлтийн хууль эрх зүйн орчин, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал, менежментийн төлөвлөгөөг боловсруулах, тайлагнах аргачлал, химийн хорт болон аюултай бодис, ойжуулалт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил, олон улсын сайн туршлага, орчны хяналт, шинжилгээ хийх арга, аргачлалын талаарх нэгдсэн мэдлэг олгож чадавхжуулах юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.